Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн 2 дугаар гудамжинд иргэн Б нь /сэтгэцийн эмгэгтэй/ хоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:58 цагт тус сумын Урт багийн “Сүүж” гэдэг газар / гэрээс нь 8 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.