Цаг үеийн мэдээ

Шадар сайд УОК, НОК-ийн  удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан  асуудал болох хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах, сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болголоо.