Цаг үеийн мэдээ

Засгийн газраас хэрэгжүүлсэн 5.1 одоо хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн зарцуулалт үр нөлөөний талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тодруулга хийлээ. 

Тэрээр: "Цар тахлын эсрэг арга хэмжээнд 2020 оны төсвийн орлогын талыг зарцуулсан.  5.1 их наяд төгрөг зарцуулсны үр нөлөө огт гарсангүй. Тийм учраас Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн тайлангаа тавьж байж 10 их наядын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрх баригчид зарцуулсан мөнгө гаргасан хөтөлбөрийнхөө талдаа хүрч байхад үлдсэн нь хаашаа алга болсон гэдгийг олно" хэмээн хэллээ.