Цаг үеийн мэдээ

Төрийн ордонд Жендэрийн Үндэсний хорооны хурал боллоо. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдлаа.

Тэрээр: “Хэрвээ би энэ үгийг хэлэх юм бол шүүмжлэлд их өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэх нас 17-18 болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэсэн байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгоно. Манай ажиллах хүчний 1,5 сая. Үүний тавин хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргахгүй бол болохгүй байна” хэмээн хэллээ.