Цаг үеийн мэдээ

АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Нямхүү дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Ардчилсан намд сүртэй хагарал алга. Хагарал нь хөлсөөр ажилладаг хэдэн хүмүүсийн хооронд л байна. С.Эрдэнэ 2000 онд ч Н.Энхбаяраас хөлс аваад Монголын АН гэдэг нэрийг авч, нам байгуулан АН-ыг ялагдуулж байсан. 2016 онд З.Энхболдтой хамт АН - ыг удирдаж байх үедээ ч МАН-тай тохиролцон жижиг тойрогоор өрсөлдөх хууль батлуулаад АН ыг ялагдууллаа. Сая 2020 оны сонгуулиар зориуд үймүүлэн нэр дэвшигчдийг нь бас л ялагдуулсан. Одоо дахин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хөлс авч АН - ыг үймүүлэх санаатай бусниулж байна" гэлээ.