Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчлэн зохион байгуулалтад оруулах үүргийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн.  Өдөр тутмын үйл ажиллагаанд стратеги бодлого дутагдаж байна гэдгийг  Шадар сайд онцолж хэлээд, шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон тухай бид өмнө мэдээлж байсан. Энэ хүрээнд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг чөлөөлж, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилжээ.