Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын тархалт өдөр бүр олноороо нэмэгдэж байна. Халдварын тохиолдол олноор нэмэгдэж байгаагын шалтгаан нөхцлийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа. Тэрээр: "Бид Нэг хаалга Нэг шинжилгээг 2 сарын 11-нээс 23-ны хооронд 12 хоногийн хугацаатай хөл хорио тогтоон хийсэн. Тус шинжилгээ маш үр дүнтэй болсон. Үүгээр далд байсан 33 голомтын 200 гаруй хүнийг илрүүлж шинжилгээгээр батласан. Халдвар тархаад байгаа ихсээд байгаа шалтгаан  нь олон нийтийн газарт 10-с дээш хүн цугларах, олон нийтийн арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж оролцох юм. Энэ нь халдвар тарах эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Шөнийн цагаар хөдөлгөөн ихэссэн.  Мөн баар цэнгээний газрууд нээгдлээ. Энэ болгон халдварын тархах нэг нөхцөл гэж үзэж байгаа. Үүнд дээр эрүүл мэндийн салбарынхан бүх хариу арга хэмжээг авч байна. Тандалтын шинжилгээнүүдийг хийж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдал цаашид нилээн эрсдэл дагуулах нөхцлийн бүрдүүлж байна. Бид Улсын онцгой комисс дээр саналаа оруулснаараа улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжхээр болсон" гэлээ.