Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирусийн тохиолдол илэрсэн тухай Хөвсгөл аймгийн шуурхай штабын дарга М.Хуягбаатар тодруулга өглөө.

Тэрээр: "Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээс орж ирсэн хүнс тээврийн машины жолоочоос 6 дахь хоног дээр нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан. Тухайн иргэний ойрын хавьтал болсон 2 хүнээс шинжилгээ авахад мөн адил эерэг гарсан. АОК-д мэдээ ирсэн дариуд сумаас гарах хөдөлгөөнд нөгөөдөр буюу 17-ны 06:00 цаг хүртэл хязгаарлалт хийсэн. Тандалт судалгааны баг явуулсан ба очсон дариудаа ойрын хавьтлуудаас шинжилгээ авна"гэлээ.