Цаг үеийн мэдээ

Монгол улсад коронавирусний улмаас нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр, залуужсаар байна. Сүүлийн 10 хоногт өдөр бүр нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх өдрүүдэд коронавируст харлдварын улмаас 50-аас дээш насны хүмүүсийн нас баралт бүртгэгдэж байсан бол өнөөдөр 20 настай эрэгтэй нэмэгдэж бүртгэгдлээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр  мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй хүмүүс нас барлаа.  Ингэснээр нас барсан хүний тоо 27 боллоо" гэлээ.

Мөн сүүлийн 10 хоногт өдөр бүр хүн нас баржээ.

Нас баралтыг тодруулбал: 

Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй

Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 7-нд 4 хүн

Дөрөвдүгээр сарын 8-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 9-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 10-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 11-нд 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй 

Дөрөвдүгээр сарын 12-нд  73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй

Дөрөвдүгээр сарын 13-нд / өнөөдөр / 20 настай, 61 настай эрэгтэй хүмүүс нас барлаа.