Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагт 5220 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр манай улс 623,203 иргэнээ дархлаажуулаад байна.

Түүнчлэн 13100 хүнээс лабораторийн шинжилгээ авч, 2050 хүнийг хурдавчилсан оношилгоонд хамруулсан байна.

Өнгөрсөн 24 цагт 885 хүн халдвартай нь батлагдаж, хоёр хүн нас барлаа. Тодруулбал 20 настай болон 61 настай хоёр эрэгтэй нас баржээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо ийнхүү 16603 боллоо. 

Мөн 371 хүн эдгэрч нийт 9887 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалбал, Улаанбаатарт 836 тохиолдол, хөдөө орон нутагт 48 шинэ тохиолдол, эмнэгийн гаралтай нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Өмнөговь, Говь-Алтай аймгуудаас бусад аймагт халдвар бүртгэгдээд байгаа юм.