Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

-  Тайван байж, сайн унтаж амрах;

-  Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;

-  Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);

-  Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;

-  Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;

-  Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах; 

-  Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;

-  Гараа сайтар савандаж тогтмол угаах;

-  Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэлт хийх; 

-  Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах; 

-  Гэрийн эмийн сан бэлдэх 

-  Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх; 

-  Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт 1 удаа Белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйжүүлэх.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам