Манай дэлхийн хамгийн алдар нэртэй хааны удмын гэр бүл болон Их Британи улсын, тэр дундаа Английн хааны удмын гэр бүлийн эргэн тойронд олон сонин хачирхалтай гэх мэдээ мэдээллийг хүн бүр сонирхдог. Харин саяхан 99 насандаа таалал төгссөн ханхүү Филипийн талаар одоогийн залуучуудын дийлэнх нь төдийлөн мэддэггүй бололтой.
Ханхүү Филип бол залуудаа "Эдинбургийн Гүн" гэсэн дуудах нэртэй байсаар одоо Английн Хатан хаан 2-р Элизабетийн цорын ганц нөхөр болж хорвоог орхисон эрхэм билээ. Мэддэг байж болох мэдээллээс эхэлж та бүхэнд хүргэхэд талийгаач Дианна гүнжийн аав, одоогийн Английн ханхүү нар болох Харри болон Уиллиам нарын өвөө юм.
Ханхүү Филип 1921 оны зургадугаар сарын 10-ний өдөр Грект мэндэлсэн. Эцэг нь Грек, Дани гаралтай. Тэр ч утгаараа Грек Дани улсын сэхээтэн, хааны удмын гэр бүлд төрсөн аж. Түүний гэр бүл нутгаасаа түүнийг 18 сартай байхад нь гарч явжээ. Франц ХБНГУ болон Их Британи улсад боловсрол эзэмшин, 18 настайдаа 1939 онд эзэн хааны усан цэргийн армид нэгдэж байв. 14 настай байхаасаа л одоогийн Хатан хаан 2-р Элизабеттай танилцаж, харилцдаг байжээ. Энэ үед хатан хаан 13 настай байсан бөгөөд 18 настай Филип цэргийн алба хашиж байхад олон зүйл дэлхийд өрнөжээ. Дэлхийн 2-р дайны үед тэрээр газардундын тэнгист алба хааж байгаад сүүлд халагдсан аж. Өөрөөр хэлбэл залуудаа Их Британи улсын өмнөөс дайнд ялалт байгуулах хувь нэмэр оруулж явсан.
Одоогийн хатан хаан 2-р Элизабетийн аав 6-р хаан Жеоржоос тэрээр дайны дараа охиныг нь гуйж байсан бөгөөд эцэгт нь нүд рүү нь харж байгаад "Би таны охиныг насан туршдаа хайрлаж хамгаалах болно" гэж байжээ. Ингээд хосууд 1947 оны долдугаар сард сүй тавьж Их Британи улсын хувьд эзэн хааны гэр бүлд шинэ түүхийн хуудас нээгдэж байсан түүхтэй. 1952 онд 2-р Элизабет Хатан хаан болж байхад нөхөр, ханхүү Филип нь цэргийн албандаа нэр төртэй албаа хашиж л байжээ. Ингээд 1957 онд Их Британи улсын хувьд албан ёсоор "Английн ханхүү" гэх цол хэргэм, алдар нэрийг авч Эдинбургийн Гүн байхаа больжээ.
Талийгаач Филип 2-р Элизабет нар дөрвөн хүүхэдтэй. Том хүү Чарлес буюу Дианна гүнжийн нөхөр, удаах охин Анне, Йоркийн Гүн ханхүү Андрю, Вассексийн гүн ханхүү Эдвард. Харин та бидний хамгийн сайн мэддэг эрхэмүүд болох ханхүү Чарлес болон талийгаач Дианагийн дундаас одоогийн ханхүү Уиллиам болон Харри нар мэндэлсэн. Харин Филип ханхүүгийн хувьд эхнэр нь Англи, Их Британи улсыг захирч, маш их хүндэтгэл, олны хайр халамжийг хүртэх болсон учир гэр бүлийн тусгай хамгаалалт болон эрх ямба эдлэх болсон. Энэ нь мэдээж аюулгүй байдал талаасаа ч учиртай болов уу.
Энд хүрээд ханхүү Филипийн амьдралын эхний хэсгийг та бүхэнд хүргэж байна. Удахгүй түүний цэргийн амьдрал, хүүхдүүдийн болон гэр бүлийн зарим асуудал, хийж бүтээсэн зүйлс хөдөлмөр гээд илүү сонирхолтой мэдээлэл хүргэх болно.