Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд халдвар гарснаас хойш аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан хариу арга хэмжээний баг 20 хоног ажиллаж, цар тахлыг голомтыг хувьж, хяналтад авлаа. 

/Аймгийн Онцгой комисс, БОЭТ, ЗӨСТ, МХГ – 51/

-Хархорин сум - 11

-ХӨСҮТ, ЗӨСҮТ - 7 

Сумын - 290 /төрийн байгууллага – 234, рашаан сувиллууд – 56/

 Нийт 359  албан хаагч ажиллажээ. 

-PCR шинжилгээнд 3,251 хүн хамруулснаас Хужирт сумын суурин 2,208 хүн, өөр аймаг, хотын 1,043  хүнийг хамруулсан байна.    

- Хужирт сумын төвд одоо амьдарч буй 3,773 иргэний 65 хувийг PCR шинжилгээнд хамруулжээ. 

- Батлагдсан тохиолдол – 92 хүн. Үүнээс 9 хүн бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлэгдэж байна. 

- Тусгаарлан эмчлэх байранд 83 хүн хэвтсэнээс 63 нь эмчлэгдэн гарч, одоо тус эмнэлэгт 20 хүн эмчлэгдэж байна.  

- Тусгаарлан ажиглах байранд - нийт 116 хүн байснаас 85 хүн нь тусгаарлалтын хугацаа дуусан гарч, одоо 31 хүн байна.

- Батлагдсан 92 тохиолдлоос 

 эхний шинжилгээгээр 30,

 2 дахь шинжилгээгээр 49, 

 3 дахь шинжилгээгээр 12,  

 4 дэх шинжилгээгээр 1 тус тус батлагдсан байна. 

- Вакцины 1-р тун - 392 хүн хамруулсан.

- Хөл хорио Засгийн газрын  4 сарын 8-ны 92 тоот тогтоолын дагуу 04-р сарын 25 хүртэл үргэлжилнэ хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.