Цаг үеийн мэдээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 13-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 323 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.13/ байдлаар нийт 145 боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн 2 жолоочоос /зөөвөрлөгдсөн/ халдвар илэрчээ. Мөн аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Эрдэнэбүрэн сумын харьяат иргэний ойрын хавьтлын буюу Жаргалант суманд оршин суух 6 иргэнээс халдвар илэрсэн байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 99 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 2 өвчтөний биеийн байдал хүнд, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдвар авч эдгэрсэн хүний тоо өнөөдрийн /2021.04.14/ байдлаар 56 болж байна. Өнгөрсөн өдрүүдэд 45 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол өнөөдөр 11 хүн эмнэлгээс гарна гэсэн урьдчилсан мэдээ байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар