Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1220 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 17835 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 10253-д хүрлээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2804 хүний биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн: 1974

Хүндэвтэр: 652

Хүнд: 138

Маш хүнд: 40 хүн байна.