Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1220 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 17823 боллоо.

Улаанбаатар хотод 1094 тохиолдол бүртгэгдсэн бол аймаг орон нутагт 114 тохиолдол, зөөвөрлөгдөн бүртгэгдсэн тохиолдол 10, эмнэлгээс шалтгаалсан  2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2 иргэн /44, 49 настай/ коронавирусний халдварын улмаас нас барсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.