Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1220 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 17823 боллоо. Шинээр бүртгэгдсэн 1220 тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 114, зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал Дархан-уул аймагт 6, Орхон аймагт 11, Сэлэнгэ аймагт 10, Өвөрхангай аймагт 4, Архангай аймагт 26,  Сүхбаатар аймагт 11, Дорноговь аймагт 2, Ховд аймагт 15, Дундговь аймагт 3, Төв аймагт 21,  Говьсүмбэр аймагт 1, Увс аймагт 2, Булган аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.