Цаг үеийн мэдээ

30 орчим жирэмсэн эмэгтэй коронавирусний халдвар аван эмчлүүлж байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ. 

Тэрээр: "4-р сарын 9-нд Нэгдүгээр төрөх эмнэлийн 2 ажилтанд PCR шинжилгээ хийхэд эерэг гарсан.  Нэмэлт шинжилгээ тандалтын үр дүнд 4 эмч эмнэлгийн мэргэжилтэн халдвар  авсан нь тогтоогдсон. Үргэлжлүүлээд 1 төрөх эмнэлэгт тандалт судалгааны ажил хийгдэж байна. Ер нь эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс юм.

Өнөөдөр гэхэд ХӨСҮТ дээр 30 орчим жирэмсэн эмэгтэйчүүд халдвар аваад эмчлүүлж байгаа. Жирэмсэн хүн халдвар авахад хүндрэх эрсдэлтэй гэдгийг олон улсын судалгааны тоо баримтууд харуулж байна" гэлээ.