Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. 

Тэрээр : "Нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 2304 хүн халдвар авчээ. Энэ нь нийт вакцин хийлгэсэн 617.000 орчим хүмүүсийн 0,37 хувийг эзэлж байна. Мөн вакцин хийлгэсэн иргэдээс 3 хүн нас барсан тохиолдол гарсан" гэлээ.