Цаг үеийн мэдээ

PUBG Mobile-ын ДАШТ-ий гуравдугаар байрын шагналт Монголын “Zeus Esports” баг дараагийн тэмцээндээ амжилттай оролцлоо.

Тэд PMPL SA S3 Finals-д 2-оор гранд финалдаа шалгарчээ. FINALS MVP-ээр zeusGODLESSS шалгарсан бол MVP 2,3-т ICY, ZYOL нар шалгарчээ. "Аварга авах боломж байсан ч сүүлийн тоглолт blue zone-доо тооцоолоогүй дайн болж тактиканд өөрчлөлт орсон ч чадхаараа хичээлээ. Дэмжигчидээсээ уучлал хүсэе. Удахгүй болох REGIONAL FINAL , PEACE ELITE INTERNATIONAL-оор уулзацгаая" гэж өөрсдийн цахим хуудастаа нийтэлжээ.

Мөн 1.2 тэрбум шагналтай PEACE ELITE INTERNATIONAL тэмцээнд оролцох эрхээ авч чаджээ.