Цаг үеийн мэдээ

Америкийн Кино академийн  93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод эхэллээ. 

Энэ жилийн наадамд нэр дэвшигчид өмнөх жилүүдээс онцлог зүйл ихтэй байна. Тухайлбал, шилдэг найруулагчийн төрөл хоёр эмэгтэй уран бүтээлч нэр дэвшсэн. Хоёр эмэгтэйн нэг нь ази гаралтай уран бүтээлч Клое Зао.  Мөн "Sound of metal" кинонд бүтээсэн дүрээрээ Риз Ахмед гол дүрийн шилдэг жүжигчнээр нэр дэвшсэн нь энэ төрөлд анх удаа муслим жүжигчин өрсөлдөж буйгаар онцлогтой байгаа юм. Түүнтэй өрсөлдөх 83 настай Энтони Хопкинс энэ төрөлд нэр дэвшсэн хамгийн өндөр настай жүжигчин болж байна.