Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн төв болон зургаан суманд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 226 иргэн халдвар авснаас 26 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна. Халдвар аймгийн төв, сум суурингаас хэтэрч малчдад тархаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дөрвөн цэгт 10 малчин халдвар авчээ.

Тус аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай суманд халдвар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн бол Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэжээ.