Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Вероцелл вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос УБ хот руу хөдөлсөн, 15.23 цагт буух товтой байна. Вероцелл вакцины дараагийн ээлж 5 сарын 1, 3-нд ирнэ хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа мэдээллээ.