"Wrath of man" буюу "Эр хүний уур хилэн эсвэл хүний уур хилэн" нэртэй уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ. Наана нь нэг триллер цацагдсан бөгөөд хоёр дахь триллерт нь Жэйсон Статхам болон Гай Ричи нар хамт гарсан байна.
Кино зохиолч, найруулагч Гай Ричи болон Жэйсон нар амьдрал дээрээ ч таарч тохирдоггүй гэх яриа байдаг. Харин энэхүү уран сайхны кино тэдний хувьд дахин нэгдэж, нэгэн тулаант, гэмт хэрэгтэй уран сайхны киноны ард гарах таатай боломжийг бүрдүүлээд байгаа бололтой.
Уг нь эдгээр хоёр эрхэм 1990 онд гарсан "Lock, Stock and Two Smoking Barrels" гэх уран сайхны кинонд хувь нэмэрээ оруулж байсан түүхтэй. Мөн сүүлд "Revolver" уран сайхны киног 2005 онд хийж байсан байна.
АНУ-ын кино театрт өнөөдрөөс эхлээд цацагдаж эхлээд байгаа бөгөөд долоо хоногийн дараа ямар ашиг орлого олсон мэдээ мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
Эх сурвалж: