Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, ногоон бүсээр нэрлэгдэж байсан Говь-Алтай аймагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 218 болоод байна. 

No description available.“Төрөлх Алтай ТББ”, 1998 оны төгсөлтийнхөн нэгдэж 45 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий 230,000 ширхэг амны хаалт, 1700 ширхэг түргэвчилсэн оношлуур болон бусад бүтээгдэхүүнийг Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 17 сум, 2 тосгоны Эрүүл мэндийн төв, 500 өрхөд зориулан илгээж байгаа аж. 

Хүчилтөрөгчийн аппарат, 200 ширхэг түргэвчилсэн оношлуур, 30 мянган ширхэг амны хаалтыг аймгийн Нэгдсэн Эмнэлэг, Эрүүл Мэндийн Газарт,

5000 ширхэг амны хаалт, ариутгал хийгч автомакс, 75 ширхэг Ковидын түргэвчилсэн оношлуурыг 17 сум, 2 тосгоны эрүүл мэндийн төв тус бүрт 

200 ширхэг амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих аминдэмийг 500 өрхөд зориулж илгээлээ. 

No description available.

Энэ үеэр “Төрөлх - Алтай ” ТББ-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИХТ М.Бат-Эрдэнэ “Нутгийн зон олондоо туслах хандивт нэгдсэн Д.Лувсандорж захиралтай “Соёмбо принтинг” ХХК , М.Бат-Эрдэнэ захиралтай “Биомед трейд” ХХК , Ж.Сэргэлэн захиралтай “Юи Би Ойл” ХХК компаниудын хамт олон , 1998 оны төгсөлтийнхөн бусад хандивлагчиддаа гүн талархал илэрхийлье. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар бүртгэгдээгүй аймаг үлдээгүй. Тиймээс энэ хэцүү хүнд үед нутгийн ахан дүүстээ дэм болох үүднээс Ковид-19 халдварын эсрэг эмнэлгийн хэрэгсэл, дархлааны аминдэмийг хандивлаж байна” гэв.

No description available.