Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 553 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч нийт халдварын тоо 48.101 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1234 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 39.564-д хүрсэн байна. 

Халдварын улмаас эмчлүүлж байгаа 4.327 хүний биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн -2261

Хүндэвтэр -1443

Хүнд - 517

Маш хүнд -106 хүн байна.