Цаг үеийн мэдээ

Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ мандуулж буй "The Hu" хамтлаг YouTube сувагтаа 1 сая хүний Subscribe хандалт авсан гэсэн албан ёсны батламжаа гардан авлаа.

Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглох Хү хамтлагийг (THE HU) 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан юм.

ХҮ хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм. Хамтлагийн анхны дуу болох "Юу вэ, юу вэ, юу” дуу нь Youtube сувагт 2018 оны есдүгээр сард цацагдсан ба 49 сая хандалт авчээ. (2020 оны 06сарын байдлаар)

2019 оны есдүгээр сарын 13-нд “The Hu” хамтлагийн анхны цомог нь “Гэрэг” нэртэйгээр гарсан бөгөөд 2019.09.25-ны байдлаар биллбоард-д World albums төрөлд жагсаалтаар 1-т ороод байна. "Гэрэг" цомогт “The Hu” хамтлагийн хит уран бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” тэргүүтэй нийт есөн дуу багтсан байдаг.

Тэд 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонг хүртсэн билээ.

May be an image of text that says 'Presentedto THE HU For passing 1,000,000 subscribers YouTube'

May be an image of text