Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.06.11/ урлагийн салбарын зарим эрхмүүд төрдөө үнэлүүллээ.

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Эмоци продакшны жүжигчин Д.Түвшинтөр,  Г.Нарансолонго, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан нар "Алтан гадас" одонгоор, Шинэ үе продакшны жүжигчин Л.Сөрөлт, Ц.Ганбаяр нар "Хөдөлмөрийн хүндэт" медалиар энгэрээ мялаажээ.