Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын гурав дугаар багт байрлах "Хар нуур" руу загас барихаар явсан тус сумын 12-р ангийн 6 сурагч /эрэгтэй/ энэ сарын 10-ны өдөр усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан байна. Талийгаач сурагчдын цогцсыг өнөө өглөө нуурын 10 метрийн гүнээс аймгийн онцгой байдлын газрынхан гаргасан талаар Баян-Өлгий аймгийн Дербес телевиз мэдээллээ.