Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймаг, Баян-Өндөр сумын Идрэн багийн “Дунд нуруу” гэдэг газар зургадугаар сарын 12-ны өдрийн 08:59 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 09:08 цагт Аймгийн онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.