Цаг үеийн мэдээ

ХҮҮХДИЙГ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЬЕ! 

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 

•  Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

•  Айл хэсэхгүй байх

•  5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх 

•  Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

•  Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

•  Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх

•  Амны хаалт зүүлгэх

•  Гарыг сайтар савандаж угаах 

•  1-1,5 метрийн зай барих

•  Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

•  Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх 

•  Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах

•  Сайн унтаж амруулах 

-  3-5 насныхан 10-13 цаг 

-  6-12 насныхан 9-12 цаг 

-  12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

•  Зөв хооллох

-  Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

-  Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

-  Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

-  Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах 

-  Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах 

•  Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх 

•  Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 

•  Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх

•  Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг  хуваалцах.

Эх сурвалж : Эрүүл мэндийн яам