“Эмоци продакшн”-аас мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ-д
“Эмоци продакшн” нь "Зуны зугаатай өдрүүд" дууг үг, аяын хамт зохиогчоос албан ёсоор худалдан авч 8 жилийн ойн хүрээнд дүрсжүүлэн олон нийтэд хүргэсэн билээ.
Гэвч сонсогчдын зүгээс уг дууны хөгжмийг G Dragon-Missing you дуутай адил төстэй болох, зохиогчийн эрх зөрчсөн талаарх сэтгэгдлүүд ирсэн тул бид та бүхний санал хүсэлтийг хүндэтгэн уг дууг цаашид “ковер” уран бүтээлээр хүргэх бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн дууны зохиогчтой хариуцлага тооцох болсоноо мэдэгдэж байна.
Бид бүхний уран бүтээлийг дэмжин, мэдлэг оюундаа үнэн зөвөөр шүүн тунгаадаг үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа.