Монголын нэг хүний жүжгийн төвөөс зохион байгууладаг “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд МОНГОЛ, ОРОС, МОЛДАВ, ИЗРАЙЛЬ, МАКЕДОН, ПОЛЬШ, зэрэг 6 орны уран бүтээлчид моно жүжгээр оролцож өрсөлдөх бөгөөд фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын өндөр зэрэглэлийн нэр хүндтэй шүүгчид уригдан ажилладаг нь энэхүү наадмын чанар чансаа, түвшинг тодорхойлдог юм.
Энэ жил дэлхий нийтээрээ цар тахлын энэ хүнд цаг үед соёл урлагийн бүх үйл ажиллагаа зогссон хэдий ч бид орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан цахим хэлбэрээр Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний буюу УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.