Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багийн “Улз голын хоёр гарц” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ 7 сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим 8 хүн “Улз” голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 7 сарын 21-ний өдрийн 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:50 цагт Н-ийн цогцсыг /осолдсон газраас зүүн зүгт 20 км-т/ тус сумын Чух багийн “Чух нуурын-Энгэр” гэдэг газар “Улз” голын усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ