Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас СонгиноХайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд уламжлалт аргаар мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх үйл ажиллагаа явуулсан, коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх  арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, 3 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг 1 аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар