Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.27/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1115 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 159.101 болов.

Шинээр бүртгэгдсэн 1115 тохиолдлын 357 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 758 тохиолдол бүртгэгджээ. Мөн 7 хүн коронавируст халдварын  нас барсан байна.