Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 272 км-т, сумын төвөөс баруун зүгт 32 км-т/ 8 хүн зугаалж явснаас 1 хүн “Улз” голын усанд живсэн тухай мэдээллийг 7 сарын 28-ны өдрийн 09:20 цагт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:35 цагт тус сумын харьяат иргэн Ч /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 1 км-т “Улз” голын усны мандалд хөвж байсныг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай Чулуунхороот сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.