Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.29/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1231 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 161.575 болов.

Шинээр бүртгэгдсэн 1231 тохиолдлын 496 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 734 тохиолдол, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгджээ. Мөн 6 хүн коронавируст халдварын  нас барсан байна.