Цаг үеийн мэдээ

Төв  аймагт анх 1942 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн клуб байгуулагдаж улмаар 1952 онд Соёлын ордон, 1982 онд Хөгжимт драмын  театр  болон  өргөжин хөгжсөн түүхтэй. Орон нутгийн мэргэжлийн урлагийн  байгууллагийг улс, аймаг ихээхэн  анхаарч  театрын  хуучин  бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж  2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл,  аймгийн  Засаг  даргын  захирамжаар "Монгол туургатан" театрыг 65  хүний орон тоотойгоор  байгуулан  үндсэн  чиг үүргийн дагуу ажиллуулж улмаар Засгийн газрын 2007 оны 257-р тогтоолоор  Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон юм. Театрын шинэ барилга 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж 2018 онд нээлтээ хийсэн ба тус театрын захирлаар Төв аймгийн Өндөр-Ширээт сумын харьяат, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноров томилогджээ.

Өмнө нь театрын даргаар жүжигчин Д.Мөнхбат ажиллаж байсан юм. 

 

Таны сурталчилгаа