Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийт 1838 гомдол, мэдээлэл иржээ. 

Нийт дуудлагын 1553 нь зөрчлийнх бол хулгайлах 23, гэр бүлийн хүчирхийллийн 124, гэмт хэргийн шинжтэй 55 дуудлага ирсэн байна.

Нийт 162 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 93, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 47 зөрчил гарсан байна.

May be an image of 1 person and text