“Хөх Нар” Монголын контемпорари урлагийн төвөөс жил бүр зохион байгуулдаг "Арт Кемп" олон улсын резидэнс хөтөлбөрийн тайлан үзэсгэлэн 2021.09.03-ны 17:00 цагаас Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимдаа нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнгийн куратороор Ё.Далх-Очир ажиллаж, "БУЛАГ" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан арт кемпд оролцсон Т.Энхболд, Ж.Шижирбаатар, Э.Оногуа, Н.Сонинбаяр, Л.Мөнгөнцэцэг, Б.Цэрэндэжид, Т.Одгариг, Р.Чинзориг, Э.Цагаанцоож, Сатоши Мураками /япон/ нарын нийт 10 уран бүтээлчдийн контемпорари уран бүтээлийн байгаль орон зайд хийгдсэн лэнд арт, видео арт, саунд арт, гэрэл зураг, өрөг урлаг, паблик медиа арт, үйлдлийн урлагийн бүтээлүүд дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэнг зохион байгуулахад Нийслэлийн Соёл, урлагийн газар , Ulaanbaatar Coffee Culture хамтран ажиллажээ.
Үзэсгэлэн 2021 оны 09-р сарын 15-ныг хүртэл Бий Контемпорари арт галерейд гарах тул, үзэгч, уран бүтээлч та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмээ барин, аюулгүй байдлаа хангаж ирж үзэхийг урьж байна.
ЦАГИЙН ХУВААРЬ: Өдөр бүр 11:00 - 18:00
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, B CONTEMPORARY ART GALLERY, 8003-1833, 8800-7074
Гэрэл зургийг: Цэцэгчулуун