Цаг үеийн мэдээ

Мисс, жүжигчин А.Баярцэцэг Лондон хотын театрт тоглогдох жүжигт дүр бүтээхээр болжээ. Энэ талаар өөрийхөө цахим хуудаст: "Гайхалтай мэдээгээр өглөөг угтлаа. Анх удаа Bloomsbury Festival-н хүрээнд Лондонд театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ. Анхны тайзны бүтээл маань гэхээр догдолж бас сандарч байна шүү. Лондонд байгаа найзууд 10 сарын 24-нд ирж жүжгийг маань үзээрэй" гэжээ.

Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”,  "Хөх тавилан"  зэрэг Монголын уран сайхны кино, 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кино, 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд дүр бүтээсэн юм.

Таны сурталчилгаа