Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр Монголын Залуучуудын холбоо МУГТ Э.Цэндбаатартай холбоотой асуудлаар Монголын Боксын холбооны төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Бид аливаа байгууллагын шийдвэрийг өөрчлөх эрх мэдэлтэй хүмүүс биш. Гэсэн хэдий ч Э.Цэндбаатарт сүүлчийн нэг боломжийг олгож өгөөч гэсэн утга бүхий хүсэлтээ өгч байна. Монголын Боксын холбоо ямар ч шийдвэр гаргасан бид хүндэтгэнэ. 

Залуу хүмүүст алдаж онох олон зүйл тохиолддог. Алдсан алдаагаа дахин давтахгүй байх нь юу юунаас ч илүү чухал. Азидаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт бичигддэг авьяас нь ундарсан залуу тамирчинд нэг удаа боломж олгооч гэж хүсэх байна. Тэр чин сэтгэлээсээ гэмшиж байгааг ойлгосон" гэв.

Тухайн хүсэлтийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, МУГТ Э.Цэндбаатар нар өвдөг сөгдөн цагаан хадагтай хамт өгсөн юм. 

Бичлэгийг : https://www.facebook.com/zugii/videos/290983755735715