Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр тус төвд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.

Тухайлбал ходоодны дуранг суурилуулж үйлчилгээнд нэвтрүүлж Ковид-19 өвчний эмчилгээнд нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгч таван ширхгийг Бүсийн оношилгооны төвд гардуулж өглөө.

Дорнод аймагт Эрүүл мэндийн яам, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 200 ортой Хүүхдийн эмнэлэг, Нийгмийн Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил явагдаж байна. Эрүүл мэндийн сайд эдгээр барилгын үйл явцтай танилцаж аймгийн засаг даргатай санал солилцов.