Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Г.Эрдэнэ-Очир, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Бэлгүүн нарт таван ханатай өргөө цагаан гэр гардуулан өглөө.

Дэд ахлагч Г.Эрдэнэ-Очир нь хоёрдахь жилдээ, Б.Бэлгүүн нь нэгдэх жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байна.

Залуу алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангалаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.