Цаг үеийн мэдээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй байгаа тул, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар  2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон. 

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “УЛААНБААТАР ХОТ – ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМ” чиглэлийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.

Мөн “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ СУМ”, “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН ОВОО СУМ” чиглэлүүдийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.