Цаг үеийн мэдээ

2018 оноос хойш 4 жилийн хугацаанд бүтсэн, БНСУ-ын найруулагч Hwang Dong-Hyuk-ийн арав гаруй жилийн турш зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажилласан “Squid Game” цуврал Netflix-ийн томоохон амжилтыг эвдлээ.

“Squid Game” цуврал 09 сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш 28 хоногийн дотор 111 сая гаруй үзэгчдийн анхаарлыг татаж, Netflix үйлчилгээний түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй цувралын жагсаалтыг тэргүүлжээ. Уг жагсаалтыг өнгөрсөн оны Зул сарын баяраар нээлтээ хийсэн “Bridgerton” цуврал 82 сая гаруй үзэлттэйгээр тэргүүлж байсанюм. 

Эх сурвалж: Foxnews