Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд байрлах 108 мал бүхий малчин өрх, фермерийн аж ахуй эрхлэгч, мал эмнэлгийн 3 байгууллагат Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 9 улсын байцаагч "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтаар малчин өрх болон фермерийн үйл ажиллагаанд сүүний чанар аюулгүй байдал, бруцеллёз, мялзан болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүргэхэд сургалтын зорилго чиглэгдэн төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Мөн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 6 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Улаанбаатар хот руу орох чиглэлд 215 тээврийн хэрэгслээр 454 зорчигч, гарах чиглэлд 198 тээврийн хэрэгслээр 312 зорчигч нэвтэрсэн байна.

Хөвсгөл аймгаас Улаанбаатар чиглэлд зорчин явсан хот хоорондын автобусанд иргэн Б нэг ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлж ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч ажиллалаа. Завхан аймгаас Улаанбаатар чиглэлд зорчин явсан хот хоорондын автобусанд үзлэг шалгалт хийхэд дайвар ачаа болох нэг ширхэг тарваганы нойтон тулам илэрсэн тул ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ.