Цаг үеийн мэдээ

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт өнөөдөр Б.Дамдинсүрэнгийн  "Учиртай гурван толгой" дууриар эхэллээ.

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн нийгмийн тусгал болсон дуурь тайзнаа амилаад 87 жил болж байна. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба Ерөнхий найруулагчаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байна. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй. 

3 бүлэг 5 үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарын хооронд өрнөх ба бүх үйл яюдлыг хөдөө талын гурван бяцхан толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно. 

 

Таны сурталчилгаа