Цаг үеийн мэдээ

Соёлын яамнаас санаачилсан "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд 11 сарын 16-наас 21-ний өдрүүдэд тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой ART WEEK зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Бүтэн долоо хоногийн турш Монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжих олон арга хэмжээ төлөвлөгдсөний дотор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерей хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн үзэсгэлэнг толилуулах гэж байна.

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд нэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зайг бий болгож үзэгчдэд Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг нэг дор үзүүлэх боломж бүрдүүлж буй юм.

▪️ Мишээл экспод 11-р сарын 17-21-ний 10:00-19:00 цагийн хооронд

▪️ Нээлтийн үйл ажиллагаа: 11-р сарын 16-ны 16:00 цагт болно. 

Таны сурталчилгаа